Бяцхан хүүхэд сайн сонсогч
Та хэдийгээр олон удаа давтан хэлсэн ч хүүхэд тань танаас нэг зүйлийг өдөрт хэчнээн их асуудаг гээч? Та хүүхдээ сонсохгүй бол тэд өөрийг нь сонсох өөр хэн нэгнийг заавал олно. Бяцхан хүүхэд сайн сонсогч биш боловч тэдэнд ойлгуулж сургахын тулд хүний яриаг сонсож сурахад нь туслах хэрэгтэй байдаг.
Манай нийгмийн хамгийн том тулгамдсан зүйл бол айл гэр дотроо ойлголцохгүй байгаа явдал юм. Зүгээр ил гаргаад төвөггүй шийдэж болох асуудлыг нэг нэгнээ ойлгоогүйгээс болоод шийдвэрлэж чаддаггүй. Хүүхдээ сайн ойлгодог, мэддэг гэж боддог эцэг эхчүүд ч хангалттай ойр дотно байдаггүй. Хүүхдүүдтэйгээ илүү их ойр дотно байж сонсохын тулд яах хэрэгтэй вэ? Сонсох тоглоомууд нь ярих чадвар хөгжихөд их нөлөөлдөг. Хэдхэн сартай хүүхдүүд ч гэсэн дуу хоолойны өнгийг ялгаж чаддаг бөгөөд үгийг тань дуурайн хэлэх гэж оролдоно. Та хүүхэддээ тусалбал сайн сонсогч болгож чадна.