“МӨРӨӨДӨЛД ХҮРГЭХ АЯЗ” АВЪЯАСТАН-III
ӨСВӨРИЙН ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Хүүхэд өсвөр үеийнхийн чөлөөт цагт зориулсан боловсролыг дэмжих “Эрдэнэт-Авъяастан”-ТББ нь Орхон аймгийн Засаг даргын ивээл дор тус уралдааныг зарлав.
Нэг. ЗОРИЛГО
Хүүхэд багачуудад дэлхийн хөгжмийн сор болсон бүтээлүүдээс сурталчилан таниулах, урлаг гоо зүйн хүмүүжил олгох, тоглох ур чадварыг дээшлүүлэх, сонгодог хөгжмийг тоглож сурах, мэдэрч таашаах чадвартай болгон хүсэл сонирхлыг нь дэмжих, тэдний урлаг соёлын хүрээ, сонсох мэдрэмж, оюуны чадварыг тэлэхэд оршино.
Хоёр. ХАМРАХ ХҮРЭЭ, ХУГАЦАА
Чөлөөт цагаараа төгөлдөр хуур хөгжим сонирхон суралцдаг бүхий л хүүхэд залуус оролцоход нээлттэй.
Уралдаан нь 2020 оны 02 сарын 7-9 өдрүүдэд Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд болно.
Бүртгэлийг 2019.11.10 эхлэн 2020.01.10 хүртэл www.aviyastan.mn хаягаар бүртгэж авна.
Бүртгүүлэхэд тавигдах шаардлага, шүүх журмыг тус сайтаас дэлгэрэнгүй танилцана уу
Гурав . УРАЛДААНЫ БОЛЗОЛ
Хүүхэд багачуудын тэдгээрийн сурах сонирхол тэдний идэвхи зүтгэл ур чадварыг харгалзан
- УРАЛДААН,
- НААДАМ,
- АНСАМБЛЬ гэсэн 3 төрлөөр явагдана.
- Уралдаан болон Наадамд давхар оролцохыг зөвшөөрөхгүй бөгөөд харин уралдаан, наадмын оролцогчид нь Ансамблийн төрөлд давхар орж болно.
- Уралдаан болон Наадамд оролцож буй сурагчид хэрэв программын шаардлагыг хангавал өөрийн насны ангилалыг ахиулах буюу давхар оролцож болох бөгөөд өөрийн наснаас дор ангилалд оролцохыг зөвшөөрөхгүй!
- Давхар оролцох үед тоглох зохиолууд нь өөр өөр байх бөгөөд мандатыг тус тусад нь авна.
- Уралдаанд оролцогчид нь программын шаардлага хангахуйц өөртөө итгэлтэй ур чадварын төвшин өндөр, чанартай бэлтгэгдсэн байхыг шаардана.
- Наадамд анхлан суралцагчид болон тайзан дээр гарч нүүр хагарах, урам зориг авах зорилготой сурагчид хамаарна
- 10-с дээш оролцогч хамруулсан багшид Уралдаан зохион байгуулах комиссын зүгээс ирж буцах зардалд нь дэмжлэг үзүүлнэ.
Оролцогчид нь:
- Тоглоочын ур чадвар
- Тайзны соёл
- Хувцаслалт
- Сахилга бат, дэг журмийг сайтар ханган оролцоно.
Мандат:
- Уралдаан болон Наадамд оролцогчид 50.000 төг, Ансамбльд оролцогч тус бүр 30000 төг мандат авсанаар бүртгэл баталгаажна.
- Мандатны төлбөрийг “Эрдэнэт-Авъяастан” ТББ-ын Худалдаа Хөгжлийн Банкин дахь 407171431 тоот дансанд оролцогчийн овог нэр регистрийн дугаартай нь бичиж тушаана.
- Мандатны төлбөр нь буцаагдахгүй
Дөрөв. ОРОЛЦОХ ТӨРӨЛ, НАСНЫ АНГИЛАЛ, ТОГЛОХ ЗОХИОЛУУД
УРАЛДААНЫ ТӨРӨЛ
7-8нас буюу 1-р түвшин
1. W.A.Mozart “Minuet-F major K2”
2. Хувийн номер / Сонгодог пьес /
9-10нас буюу 2-р түвшин
1. В.Гиллок “Фланменго”
2. Хувийн номер / Сонгодог пьес /
11-12нас буюу 3-р түвшин
1. М.Магин “Полька”
2. Хувийн номер / Сонгодог пьес /
13-14нас буюу 4-р түвшин
1. Ф.Шопен “Полонез” G minor
2. Хувийн номер / Сонгодог пьес /
15-с дээш нас буюу 5-р түвшин
1. Д.Шостакович “Испани бүжиг”
2. Хувийн номер / Сонгодог пьес /
/ Тоглох зохиолуудын нотыг тус сайтаас татаж авах боломжтой /
НААДМЫН ТӨРӨЛ
6 хүртэлх нас
7-9 нас
10-12 нас
13-с дээш нас гэсэн ангилалаар
Сонголт чөлөөтэй өөрийн сурсан хамгийн сайн 1 ая тоглох.
- Наадамд Нэрт хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын зохиолоос өөрийн насны ангилал ур чадварт тохируулан сонгох боломжтой / заавал биш /
- Зохиолыг: Автор Б.Мөнхтуяа “Хаврын дараа зун” /шинэчилсэн 2 дахь хэвлэл/ номноос авч болох бөгөөд Эх хувилбарыг алдуулахгүйгээр мэрэгжлийн хүнээр найруулуулж тоглоочын техник хэв маягт тохируулан баяжуулан тоглож болно.
АНСАМБЛИЙН ТӨРӨЛ
Бага нас / 8 хүртэлх нас /
Дунд нас / 9-12 нас /
Ахлах нас / 13-с дээш нас /
Насны ангилал тус бүрдээ сонголт чөлөөтэй 1 ая тоглох.
Удирдамжийн талаар тодруулж лавлах:
Веб сайт www.aviyastan.mn
Мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Фэйс хуудас: Aviyastan
- Аливаа асуултанд зөвхөн Фэйсбүүк чатаар харилцаж хариу өгнө.
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
ХӨҮ-ний чөлөөт цагт зориулсан “ЭРДЭНЭТ-АВЪЯАСТАН” ТББ
ДЭМЖИГЧ, ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГазрын СОЁЛ УРЛАГИЙН ЦОГЦОЛБОР
“МОНГОЛЫН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН ХОЛБОО” ТББ
Ерөнхий зохион байгуулагч
"ЭРДЭНЭТ-АВЪЯАСТАН" ТББ
Ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагууд
Орхон аймгийн ЗДТГазар
"УУРХАЙЧИН" соёлын ордон
Мэдээллийн бирж телевиз
M records" Дуу бичлэгийн студи
"АРАГЫН ЧУЛУУ" ХХК