“AВЪЯАСТАН” Өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын анхдугаар уралдаан, Нэрт хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын нэрэмжит наадмын тайлан
“Эрдэнэт Авъяастан” ТББ-аас 2011.01.22-01.23 ны өдрүүдэд зохион явуулсан Өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын анхдугаар уралдаан Орхон аймагт амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд Улаанбаатар , Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Завхан, Дорнод, Хөтөл, Түнхэлийн нийт 134 сонирхон суралцагчид “НААДАМ”, “УРАЛДААН” гэсэн 2 төрлөөр дараах насны ангилалд авъяас билгээ сорин 2 өдрийн турш уралдлаа. Үүнд:
“НААДАМ” төрөл :
”А” ангилал /9 нас хүртлэх/,
”В”ангилал /10-аас дээш нас/ 2 ангилалаар
“УРАЛДААН” төрөл:
‘’A’’ ангилал /8 НАС ХҮРТЛЭХ/
’’B’’ ангилал /9-11 НАС/
‘’C’’ангилал /12-14 НАС/
‘’D’’ангилал /15-аас дээш нас/ гэсэн ангилалд өрсөлдөв.
“НААДАМ” төрлийн “А” ангилал -9 хүртэлх нас 30 хүүхэд оролцож:
***НААДМЫН ШИЛДЭГ ТОГЛООЧ***-оор Ганхуягийн Энхтуяа /Орхон аймаг/
***ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ САЙН ТОГЛООЧ***-оор Баттөрийн Бэрцэцэг /Орхон аймаг/ шалгарсан бол
1р байрыг Ганболдын Баасандамба /Орхон аймаг/
2р байрыг Мөнхбатын Сэргэлэн /Орхон аймаг/
3р байрыг Эрдэнэмөнхийн Хулан /Улаанбаатар хот/
Тусгай байрыг Ганзоригийн Нандин-Эрдэнэ /Орхон аймаг/
Тусгай байрыг Тэрбишийн Тэмүүжин /Улаанбаатар хот/
Тусгай байрыг Сэргэлэнгийн Буянтогтох /Улаанбаатар хот/
“НААДАМ” төрлийн “В” ангилал 10-c дээш нас 15 хүүхэд оролцож:
1р байрыг Ганхуягийн Эрхтөгөлдөр /Орхон аймаг/
2р байрыг Дамдиндоржын Гэрэлчимэг /Орхон аймаг/
3р байрыг Цагаанхүүгийн Хулан /Улаанбаатар хот/
Тусгай байрыг Жамбалсүрэнгийн Маралмаа / Дорнод аймаг Хэрлэн сум/ тус тус эзэлж наадмын шилдгээр шалгарлаа.
“УРАЛДААН” төрлийн “А” ангилал 8 хүртэлх нас 18 хүүхэд өрсөлдөж
1р байрыг Нэргүйн Энхжин /Сэлэнгэ аймаг Хөтөл сум/
2р байрыг Төмөрчөдөрийн Эгшиглэн /Улаанбаатар хот/
3р байрыг Насанбилэгийн Анунгоо /Улаанбаатар хот/
Тусгай байрыг Эрдэнэтогтохын Эрдэмтөгс /Орхон аймаг/
Тусгай байрыг Батжаргалын Өнөбилэг /Орхон аймаг/
“УРАЛДААН” төрлийн “В” ангилал 9-11 нас 39 хүүхэд өрсөлдөж
1р байрыг Гансүхийн Дулмаа /Орхон аймаг/
2р байрыг Баярбатын Хандмаа /Орхон аймаг/
3р байрыг Булгантамирын Номин-Эрдэнэ /Улаанбаатар хот/
Тусгай байрыг Энхтүвшингийн Цовоо /Улаанбааатар хот/
Тусгай байрыг Цогт-Очирын Туулайхүү /Орхон аймаг/
Тусгай байрыг Мөнх-Үйлсийн Анужин /Улаанбаатар хот/
Тусгай байрыг Мөнхтулгын Үжин /Улаанбаатар хот/
“УРАЛДААН” төрлийн “С” ангилал 12-14 нас 29 хүүхэд өрсөлдөж
1р байрыг Бат-Эрдэнэ Хос-Эрдэнэ / Орхон аймаг/
2р байрыг Хишигбаатарын Саруул /Улаанбаатар хот/
3р байрыг Батжаргалын Билэгжаргал /Oрхон аймаг/
Тусгай байрыг Мөнхбаярын Сувд -Эрдэнэ /Улаанбаатар хот/
Тусгай байрыг Гантөмөрын Мөнхтуул /Улаанбаатар хот/
“УРАЛДААН” төрлийн “D” ангилал 15-аас дээш нас 10 хүүхэд өрсөлдөж
1р байрыг Түмэндэлгэрийн Нинжин /Улаанбаатар хот/
2р байрыг Дашдоржын Халиун /Завхан аймаг/
3р байрыг Жаргалсайхан Хишигсүрэн /Улаанбаатар хот/ нар тус тус эзэлж уралдааны шагналт байрын эзэд боллоо.
Харин “УРАЛДААН”-ы *ГРАНПРИ* шагналын эзнээр Улаанбаатар хотын Урлагийн ДЭМ нийгэмлэгийн Авъяастан төвийн сурагч Д.Наранцацралт багштай Энхтөрийн Энхзаяа охин тодорсон бол мөн
уралдааны **УРАН ТОГЛООЧ**-оор Буяннэмэхийн Тэргэл /Улаанбаатар хот/ шалгарлаа.
Мөн ивээн тэтгэгч компаниудын нэрэмжит шагналаар 5 хүүхдийг урамшуулан шагнав.
Уралдаан тэмцээнд хүүхдүүдээ амжилттай бэлтгэн оролцуулсан багш нараас “Улаанбаатар Авъяастан төвийн багш Д.Наранцацаралт, Монголын хүүхдийн ордны багш М.Мөнгөнцэцэг, Д.Одончимэг нарыг *ШИЛДЭГ БАГШ*-аар шалгарууллаа.
Уралдааныг шүүхээр ерөнхий шүүгчээр Улаанбаатар хотын Хөгжим Бүжгийн Коллежийн төгөлдөр хуурын багш СТА Г.Занаа, шүүгчээр Хөгжим бүжгийн коллежийн цөөхүүл хөгжмийн ахлах багш СТА У.Цэцэгмаа, Орхон аймаг дахь Оросын мэргэжилтэн төгөлдөр хуурын багш Кузнецова Светлана Ивановна нар шүүн явууллаа.
Тэмцээний гол онцлог :
1. Уралдааны наадмын төрлийг нэрт хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын нэрэмжит болгон явуулсан.
2. Өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдаан нь хөдөө орон нутагт анх удаа зохиогдож буйгаараа онцлогтой.
3. Эрдэнэт хотын 35 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа соёл урлагийн арга хэмжээний ажлын эхлэл болсон.
4. “Эрдэнэт –Авъяастан” ТББ-аас тусгайлан боловсруулсан уралдаан шүүх журмыг батлан гаргасанаар уралдаан ил тод маш шударга шүүгдсэн.
Уралдаан зохион байгуулах комисс